Мөсөн хотхоны зураг, логоны загварын уралдаан зарлалаа
2020-01-12 20:30:53, 818
 Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2020” мөсний баярыг 20 дахь жилдээ 3 дугаар сарын 2,3-нд зохион байгуулна. Мөсний баярыг зохион байгуулах комиссоос мөсөн хотхоны зураг, логоны загварын уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж “Хөх сувдын орон” сэдвийн дор архитектур төлөвлөлт хийж мөсөн урлангийн план зургийн хамт ирүүлэх бөгөөд мөсөн урлангийн хийцийн 80 хувь нь мөс, 20 хувь нь дагалдах материал орсон байж болох гэнэ. Харин логоны хувьд Хөвсгөл нуур, мөсний баярын онцлог утга санааг бэлгэдсэн энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий хэт олон элемент агуулаагүй, гурваас багагүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс байх бөгөөд бүтээлийг энэ сарын 16 хүртэл Хөвсгөл аймгийн Орон нутгийн Өмчийн газарт хүлээн авах ажээ. 
 
Б.Ганаа


Мөсөн хотхоны зураг, логоны загварын уралдаан зарлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0