Хөршийн холбоо байгуулснаар хулгайн гэмт хэрэг буурчээ
2019-12-02 23:42:50, 896
 Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрш амгалан бол хүмүүн амгалан” хөршийн холбооны ахлагч, гэрээр айлчлагч нарын үйл ажиллагааг уялдуулах нэгдсэн сургалт, нөхөрлөлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр Хөршийн холбоо байгуулснаар хулгайн гэмт хэрэг буурч байна гэдгийг Мөрөн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс онцолж байлаа. Мөрөн суманд 2017 онд орон байр эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг 161 үйлдэгдэж байсан бол хөршийн холбоо байгуулснаар  2018 онд 56, энэ онд 43 бүртгэгдсэн байна.  Хөршийн холбоо нь иргэдийн ая тухтай, амар амгалан орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх гэмт хэрэг зөрчил ялангуяа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд "Айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг" уриан дор ажилладаг ажээ.
Б.Туяа 
 


Хөршийн холбоо байгуулснаар хулгайн гэмт хэрэг буурчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0