Шатахууны төсөв дууссаны улмаас хог ачилт түр зогсчээ
2019-11-09 12:07:28, 559
 Мөрөн сумын айл өрх, албан байгууллагын хог хаягдал тээвэрлэх энэ онд зарцуулах шатахууны төсөв дууссан учраас хог ачилт түр зогсоод байна. Шатахууны нөхцөл байдлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэж Аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэх гэнэ.   Сүүлийн үед айл өрхийн хог нэмэгдэж байгаа ялангуяа намрын улиралд хогноос гадна зэрлэг, өвс зэргийг тээвэрлэсэн нь шатахууны нөөц дуусах шалтгаан болжээ. Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг “Элсийн ар”-д байрладаг бөгөөд 37 га-д байх ёстой боловч өнөөдрийн байдлаар тэлсээр гурав дахин илүү талбайд буюу 120 га талбайг хамарчээ. Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг рүү Хот тохижилт үйлчилгээний төвийн хог тээврийн 12 машин тогтмол явдаг бол хувиараа хог хаягдал, малын сэвс, дайвар ачсан 25-30 машин өдөрт 80,000-100,000 тн гаруй хогийг төвлөрсөн цэгт асгаснаар хогийн цэгийн талбай хурдацтай тэлж байна.  Хот тохижилт үйлчилгээний төв нь 75 хүний бүрэлдэхүүнтэй, 14 хог ачигч сард 70-100 тн хогийг ачиж төвлөрсөн цэгт зөөвөрлөдөг гэнэ. 
 
Б.Баянцагаан 


Шатахууны төсөв дууссаны улмаас хог ачилт түр зогсчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0