Хөвсгөлд ургац хураалт 90 гаруй хувьтай байна
2019-10-07 21:32:57, 885
Хөвсгөл аймгийн хэмжээнд ургац хураалт 90 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ долоо хоногт бүрэн дуусгахаар ажиллаж байна. “Энэ зун бороо хур элбэг байсан тул үр тарианы болц сайн, нэг га-аас 15 цн ургац авч байна. Аймгийн нийт иргэдийн хэрэглээний гурилыг бүрэн хангах улаан буудай хураан авахыг зорьж байна” гэдгийг аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр мэдээллээ.Тус аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16558 га талбайд улаан буудай, 120 га-д арвай, 24 га-д овъёос, 16 га-д хөх тариа, 9 га-д гурвалжин будаа, 235,5 га-д төмс, 178,7 га-д хүнсний ногоо, 811 га-д ногоон тэжээл, 3453 га-д рапс тус тус тариалжээ.
Б.Туяа 


Хөвсгөлд ургац хураалт 90 гаруй хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0