Энэ оны эхний 8 сарын байдлаар нохойд уруулж ноцуулсан 241 хүн бүртгэгджээ
2019-09-05 10:57:18, 518
Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс хичээлийн шинэ эхэлж буйтай холбогдуулан золбин нохой устгаж байна. Өнгөрсөн долоо хоногт 159 золбин нохойг устгалд оруулсан байна.Тус аймгийн хэмжээнд энэ оны эхний 8 сарын байдлаар нохойд уруулж ноцуулсан 241 хүн бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13 тохиолдлоор нэмэгджээ. Үүнээс 0-5 насны 18 хүүхэд, 5-18 насны 81 хүүхэд бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 тохиолдлоор буюу 31,3 хувиар өссөн байна. Ялангуяа бага насны хүүхдүүд өглөө хичээлдээ явах, орой гэртээ ирэх үедээ нохойд хазуулж байгаа учраас золбин нохой устгах ажлыг хийж байгаа ажээ.
Б.Ганаа


Энэ оны эхний 8 сарын байдлаар нохойд уруулж ноцуулсан 241 хүн бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0