Түнэл сумын нутагт 21 үхэр аянганд цохиулжээ
2019-07-16 19:08:48, 2561
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн Ар нарийн гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 80 км-т усархаг бороо орж аянга буусны улмаас малчин Б-гийн 21 үхэр аянгад ниргүүлж хорогдсон байна. Иймээс ард иргэдийг дуу цахилгаантай аадар борооны аянганд өртөхөөс  сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай бөгөөд өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж. Мөн биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой. Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгох машин дотор харьцангуй аюулгүй байдаг гэнэ. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Гэхдээ цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултайг сэрэмжлүүлж байлаа.
Б.Гантуяа 
 


Түнэл сумын нутагт 21 үхэр аянганд цохиулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-23 12:40:00
    Зочин: Uulan deer ayanga zailuulagch hiij boldoggui yumu yadaj l tuvduu