135 айлын орон сууцанд орох иргэдийг сугалаагаар нээлттэй тодруулна
2019-06-18 22:20:45, 1182

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ашиглалтад орж байгаа “Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд түрээсээр олгохоор болсон. Гэхдээ тодорхой хугацаа заан өргөдөл хүсэлтийг хүлээн авч дууссаны дараа ахмад настан, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж квотлоод нийт иргэдийг оролцуулан сугалаагаар нээлттэй ил тодоор орох иргэдийг тодруулна гэдгийг Хөвсгөл аймгийн ерөнхий архитектор Г.Бадамсэрээжид мэдээллээ. Харин иргэдийн дунд буй өргөдөл хүсэлтийг нууцаар авч дууссан гэсэн мэдээлэл нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл гэв. Орон сууцыг барьж эхэлсэнээс хойш иргэд өөрсдийн сайн дураар өргөдөл ирүүлсэн гэнэ. Иргэдээс ирсэн өргөдөл хүсэлтийг буцааж болохгүй, хүлээн авах хуультай учраас нийтдээ 300 гаруй өргөдөл болсон байна. Тун удахгүй хэвлэл мэдээллээр тодорхой хугацаатай зар мэдээлэл  олон нийтэд хүргэж 135 айлын орон сууцанд орох хүсэлт өргөдлийг хүлээн авах ажээ.

Б.Ганаа



135 айлын орон сууцанд орох иргэдийг сугалаагаар нээлттэй тодруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-07-08 08:35:56
    ??????????: ямар бичиг баримт бүрдүүлэх вэ хаана хэнтэй очиж уулзах уу мэдээлэл өгөөч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-22 08:41:58
    ?????: бичиг баримт бүрдүүлэх ү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-22 08:39:56
    ???????????: бүрт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-19 14:05:08
    Amaraa: Yamar2 naterual bvrdvvleh ym bol