Үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулав
2019-06-18 11:07:47, 532
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг халуун үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулав.  Иргэдийн анхаарал болгоомжгүй ил задгай хаясан галтай үнснээс гудамжинд байсан хог шатаж цаашлаад айл өрхийн хашаа руу орох шахсан байна. Тодруулбал Мөрөн сумын 2-р багийн 14-р гудамжны урд халуун үнс нурамтай хог хаягдал хаяснаас гал гарч Аймгийн Онцгой байдлын аврагчид түргэн шуурхай ирж галыг унтраасан байна. Энэ нь цаг алдвал айлын хашаа байшин, гэр шатах эрсдэлтэй байсан байна. Иймээс ард иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Туяа 


Үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0