Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019-06-14 01:19:57, 575
2019.06.14 / БИЛГИЙН ТООЛЛЫН 12
ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 04.53-20.49
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Төмөр
Аргын тооллын 6 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 12, Хонгорцог одтой, хар морь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0