Хөвсгөлд 16500 га-д улаан буудай тариаллаа
2019-06-13 21:21:07, 554
Хөвсгөл аймгийн тариаланчид энэ жил 16500 га-д улаанбуудай тариалж, тариалалтад 60 аж ахуйн нэгж, иргэн оролцсон байна. Одоогоор төмс, хүнсний ногооны тариалалт 80 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоногт тариалалт бүрэн дуусах аж..Тус аймгийн тариаланчид өнгөрсөн намар нийт 15828 га талбайгаас 25075 тн үр тариа хураан авчээ. Үүнээс улаанбуудай 15600 га-аас 24777 тн ургац буюу нэг га-аас 15,8 центнр ургац авч орон нутгийн гурилын хэрэглээг бүрэн хангажээ. Төмс 279 га-аас 2548 тн, хүнсний ногоо 200 га-аас 1740 тн хураасан байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг Рашаант, Их-Уул, Тариалан, Эрдэнэбулган гэсэн суманд 60 гаруй аж ахуйн нэгж эрхэлдэг ажээ.
 
Б.Ганаа
 


Хөвсгөлд 16500 га-д улаан буудай тариаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0