Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно
2019-06-12 14:01:37, 4364
Хөвсгөл аймагт Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг "Хотгойд хурд-4" наадам 7 дугаар сарын 27-29-ний өдөр болно.  Энэ үеэр 6 насны хурдан морь уралдаж, улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан, Мөрөн сумын цолгүй бөхчүүдийн барилдаан, шагай, сурын харваа зэрэг тэмцээн наадам болно. Мөрөн сумын ИТХ-аас гаргасан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалгыг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжин түүхт их ойгоо бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна. Ойг угтан Мөрөн сумын байгууллага, өрх бүрт орчин тойрон хашаа хороогоо шинэчлэн тохижуулахыг уриалж, хашааны шохойг Засаг даргын тамгын газраас үнэ төлбөргүй олгож соёлч өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагыг тодруулах аян зарласан байна. Тус аянд Мөрөнчүүд идэвхтэй оролцож байгаа бөгөөд ирэх сарын 5-нд тус сумын соёлч 210 өрх тодрох ажээ.
 
Б.Гантуяа


Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг ирэх сарын 27-29-нд болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0