Хүүхдийн эрхийн зөрчлийг бүртгэж хүлээж авдаг Хүүхдийн тусламжийн 108 утсанд он гарсаар Хөвсгөл аймагтай холбоотой 36 дуудлага ирсэн байна. Дуудлагын зонхилох хувийг сургууль, гэр бүлийн орчим хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудал эзэлсэн байна.
Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэргэдээ хоёр дахь жилдээ Гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллуулж, хүчирхийлэлтэй холбоотой асуудалд мэдээлэл зөвлөгөө өгч байна. Тус төвд он гарсаар 100 орчим иргэд хандсаны 60 хувь нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, 40 хувь нь хүүхдүүд гэнэ. Энэ нь орон нутагт хүүхдийн эрх зөрчигдөж байгааг харуулж байгаа учраас "Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье" аяны нээлтийг Эх үрсийн баярын өдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгуулахаар болжээ.
ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТСАНД 36 ДУУДЛАГА ИРЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих