ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЗАЛУУС ХАВДРЫН ТАСГИЙГ ТОХИЖУУЛЖЭЭ
2018-05-30 15:28:06, 1155
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олон хоёр багт хуваагдан нийгмийн сайн сайхны төлөө сайн үйлсийн аяныг хийдэг уламжлалтай юм. Тус газрын хамт олон өнгөрсөн онд нэгэн өрхийг өргөө цагаан гэртэй болгож байсан бол энэ удаа Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Хавдрын хэвтэн эмчлүүлдэг тасгийг 5,5 сая төгрөгөөр ирж бүрэн тохижуулж өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хүлээлгэн өглөө.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн мэргэжилтэн Б. Батболд ээжийгээ үзүүлж явахдаа орчин нөхцлийг хараад хулдаасыг нь ч гэсэн сольчих юмсан гэсэн санаа төрж, хамт олонтойгоо ярилцан энэ саналаа ажил хэрэг болгож тус тасгийн 3 өрөөг ийнхүү иж бүрэн тохижууллаа.
"Мөрөөдлөөс ч илүү" багийн залуус амралтын өдрүүдээр өөрсдөө засвар хийж цонх, шал, 00-ын өрөө, угаалтуур зэргийг сольж хаврын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэд эрүүл мэндийн үйлчилгээг тохь тухтай орчинд хүртэх боломж бүрдүүлжээ.
"Тус аймагт жилд дунджаар 250 хүн хорт хавдраар өвчилж, 200 гаруй хүн нас барж байна" хэмээн Хавдар судлагч эмч Т.Цэрэнсүрэн мэдээллээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 700 гаруй иргэн хавдрын хяналтад байгаа ажээ. 


ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЗАЛУУС ХАВДРЫН ТАСГИЙГ ТОХИЖУУЛЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-09-01 14:27:17
    Зочин: Sain sanaani unhurt tos gedeg sain uilsin extended bayr hurgie