Таван хос гал голомтоо бадраалаа
2019-05-15 12:38:21, 943
 Хөвсгөл аймагт зуны эхэн сарын Дашнямтай билэгт сайн өдөр 5 хос гал голомтоо бадраан хуримаа хийлээ. Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг Мөрөн сумын ЗДТГ, Эрдэнэт хотын хуримын ордонтой хамтран зохион байгуулав.
Тус ёслолд салбар бүрт манлайлагч 40 гэр бүл насан туршдаа бие биенээ хүндэтгэн амьдрахыг бие биедээ андгайлж буй хосуудын гэрчээр оролцлоо.
Мөн байгууллагын эцэг эхийн зөвлөлийг чадавхжуулах сургалт, “Аз жаргалтай гэр бүл” хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ, “Хүүхэддээ бахархах хүн нь байя” эцэг эхчүүдийн хэлэлцүүлэг, “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөн, явуулын үйлчилгээ, “Хурдтай хөгжилтэй багачууд” спорт өрөлтийн гэр бүлийн өдөрлөг тэмцээнийг зохион байгуулах ажээ.
 
Б.Ганаа


Таван хос гал голомтоо бадраалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0