Үс засуулбал эрч хүч ихэснэ
2019-05-14 01:17:40, 387
2019.05.14 / БИЛГИЙН ТООЛЛЫН 10
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 05.18-20.21
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Огторгуй
Аргын тооллын 5 сарын 14, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Харцага одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.
 


Үс засуулбал эрч хүч ихэснэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0