ХӨВСГӨЛ АЙМАГТ ӨНГӨРСӨН ОНД 821 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДЖЭЭ
2018-05-28 15:18:30, 552

Хөвсгөл аймгийн хэмжээнд жил бүр хөдөлмөрийн чадвар алдаж буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал 2017 онд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар  5971 иргэнийг хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоосны 73 хувь нь сунгалт хийлгэсэн, 821 иргэн шинээр хөдөлмөрийн чадвараа алдсаныг тогтоожээ.
Хөдөлмөрийн чадвараа алдаж группт орсон иргэдийг эмчлэн нөхөн сэргээх, сувилж эрүүлжүүлэх нь чухал байгаа учраас аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс эрүүл мэндийн байгууллагын эмч нарт сургалт зохион байгууллаа. Тус аймгийн хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлж буй гол өвчлөл нь уналт таталтын өвчин гэнэ. Энэ нь хэт их ажлын ачаалал, ядаргаа зэргээс шалтгаалан тусдаг байна. Цаашид хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийг группт оруулаад орхих бус эмчлэн, сувилж нөхөн сэргээж эрүүлжүүлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагын эмч нар хамтран ажиллах нь чухал байгааг энэ удаагийн сургалтын үеэр Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам онцолж байлаа.



ХӨВСГӨЛ АЙМАГТ ӨНГӨРСӨН ОНД 821 ИРГЭН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДЖЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0