Хөвсгөл аймагт Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд “Яргуй наадам-2024” урлагийн наадмыг зохион байгууллаа.
Энэ жил Хөвсгөл нутгийн 6 угсаатны дуу хуур, бүжиг, ардын урлагийн дахин давтагдашгүй өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон дууны уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах онцлогтой боллоо.

Яргуй наадамд 29 сургуулийн 1000 гаруй сурагчид оролцож хоймор нутгийн 6 угсаатны дуу хуур, бүжиг, наадмаас суралцан олон нийтэд сурталчлан танилцууллаа.
Тодруулбал сурагчид дархад, урианхай, буриад, хотгойд дуу, бөөгийн бүжиг зэрэг үзүүлбэрийг өв соёл, ёс заншлыг нь судалж байж сурсан гэдгийг онцолж байлаа.
Урлагийн наадамд Мөрөн сумын Дэлгэрмөрөн, Титэм, Чандмань-Өндөр, Улаан-уул сумын ерөнхий боловсролын сургуулиуд шилдгээр шалгарч цомын эзэд боллоо.

Б.Ганаа
| Яргуй наадамд оролцсон хүүхдүүд зургаан угсаатны дуу хуур, өв соёлыг сурталчиллаа |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих