Шинэ-Идэр сумын Баянзүрх багт Дахин дамжуулах станц ашиглалтад орлоо
2021-09-28 18:24:39, 622

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 210 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны Дахин дамжуулах станц баригдаж ашиглалтад орлоо.

 Үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр 3G технологиор интернетэд холбогдон малчны  хүүхдүүд цахимаар хичээл номоо хийх, малчид цаг агаарын мэдээ, мал мах, түүхий эдийн ханш гээд хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй авах боломж бүрдэж байна.

Мөн өнгөрсөн онд Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн Жаргалантын хярд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Үүрэн холбооны дахин дамжуулах станц баригдаж мөн ашиглалтад орсон юм.  

"Тус аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабел, үүрэн холбооны 3G сүлжээ болон дахин дамжуулан станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна" гэдгийг нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.

Б.Ганаа


Шинэ-Идэр сумын Баянзүрх багт Дахин дамжуулах станц ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0