Аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглов
2019-05-18 00:48:23, 539

Хөвсгөл аймгийн хэмжээнд ихэнх нутгаар нойтон цас орж зарим сумдад цас их орсны улмаас цагийн байдал хүндрээд байна. Иймээс цаг агаарын байдлын улмаас аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар түр хориглов. Тус аймгийн хэмжээнд цасан шуурга шуурч, зарим сумын малчид хотноосоо малаа бэлчээх боломжгүй байдал үүсээд 2-3 хонож байна. Аймгийн онцгой комиссын гишүүд цас их орсны улмаас байдал хүндрэлтэй байгаа сумдад ажиллаж, өвс тэжээл хүргэх ажлуудыг зохион байгуулж байна.Тус аймгийн Хатгал, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Улаан-Уул зэрэг суманд их хэмжээний цас орсон зусландаа буусан айлууд малаа бэлчээх боломжгүй болсон тул аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Б.Туяа



Аймгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг түр хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0