Ханх суманд цахиалгаан тасарсан ч сонгууль хэвийн үргэлжилж байна
2020-06-24 20:04:04, 569

  Хөвсгөл аймгийн Ханх сум нь Оросын холбооны улсаас цахилгаан авдаг. Өчигдөр ОХУ-д хүчтэй ширүүн бороо орсоны улмаас 4 шон унаж гэмтэл гарсан учраас Ханх суманд цахилгаан хязгаарлагдсан байна. Гэмтлийг засварлаж  дуусаад 12 цагт Ханх суманд тог өгсөн байна. ОХУ-аас цахилгаан өгсөн боловч Ханх сумын төв трансформаторт аянга бууан учраас нөөц трансформаторыг холбох ажлыг хийж байна. Хэдийгээр цахилгаан хязгаарлагдсан ч Ханх сумын Засаг даргын тамгын газар, Сонгуулийн хороо хамтран өөрсдийн нөөц болоцоог ашиглан нэмэлт мотор ажиллуулж санал авах үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Ханх сумын хэмжээнд 1876 сонгогч байгаа бөгөөд 17 цагийн байдлаар ирц 60 хувьтай иргэд өмнөх жилүүдээс илүү их идэвхтэй оролцож байна гэдгийг Ханх сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар мэдээллээ.

Б.Туяа 

 

 



Ханх суманд цахиалгаан тасарсан ч сонгууль хэвийн үргэлжилж байна