Хөвсгөлд сонгуулийн ирц 25,5 хувьтай байна
2020-06-24 14:44:50, 520

Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 сумын 129 хэсгийн хороо өглөөний 7 цагаас эхлэн хуулийн хүрээнд ажиллаж байна . Аймгийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад 85997 сонгогч бүртгэгдсэнээс гадаадад байгаа 344 сонгогчийг    “түр хасав” гэж тэмдэглэгээг  хүчингүй болгосон учраас 86341  сонгогч санал өгөх юм. Өдрийн 12 цагийн байдлаар 22029 сонгогч санал өгч сонгуулийн ирц 25,5 хувьтай байна. Сонгогчдын 7399 эрэгтэй, эмэгтэй 8557  байна. Насны ангиллаар авч үзвэл 28-25 насны 2123 сонгогч,  26-40 насны  сонгогч 4157, 41-55 насны 4721 сонгогч, 56 наснаас дээш 4955  сонгогч санал өгсөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.

Б.Туяа 



Хөвсгөлд сонгуулийн ирц 25,5 хувьтай байна