51 нэр дэвшигч ХОМ-ээ өгөлгүй сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулжээ
2020-05-22 10:54:12, 135

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвших 698 иргэнээс 51 нь АТГ-т ХОМ-ээ хүргүүлээгүй тул сонгуульд өрсөлдөх эрхээ хасууллаа. 

 

АТГ-аас нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах ажлыг тавдугаар сарын 17-19-нд зохион байгуулж, хуульд заасны дагуу нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг СЕХ-нд хүргүүлжээ.

 

Сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, анхаарах асуудлын талаар тус газраас гарын авлага зөвлөмж, брошур болон дэлгэрэнгүй видео зааварчилгаа зэргийг боловсруулж  www.iaac.mn цахим хуудсанд байршуулж мэдээлэл арга зүйгээр хангасан. АТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалтай иргэд, олон нийт танилцах бүрэн боломжтой юм.

 



51 нэр дэвшигч ХОМ-ээ өгөлгүй сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0