Хөвсгөл аймагт 3000 гаруй мал төллөөд байна
2019-03-11 09:28:58, 1609
Хөвсгөл аймгийн хэмжээнд мал төллөж эхэллээ. Энэ хавар нийт 2 сая 545,6 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 3097 эх мал төллөж, унага 21, тугал 257, хурга 1908, ишиг 886 толгойг тус тус хүлээн авч төл бойжилт 99,2 хувьтай байна.
Нийт нутгаар хаваржилт хэвийн Улаан-Уул, Хатгал суманд цас ихтэй цаашид цас нэмж орвол бэлчээрийн ургамал муу байгаагаас хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард хүйтний эрч их байсантай холбогдуулан нэг наст малын хорогдол нэмэгдэж аймгийн хэмжээнд нийт 9700 гаруй толгой мал хорогджээ.
Б.Ганаа


Хөвсгөл аймагт 3000 гаруй мал төллөөд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0