Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 15 сумын 29 багт шүлхийн 18 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 35802 толгой мал өвчилж, 15945 толгой малын шинж тэмдэг арилж, 1165 өрхийн 224305 толгой малыг дархлаажуулан, 850 өрхийн 146100 м2 талбайд халдваргүйтгэлийг хийж байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 15 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, суурин 42 хяналтын пост, хөдөлгөөнт 34 эргүүл ажиллаж байна. Эргүүл хяналтад Мал эмнэлгийн газар, Цагдаагийн газар, ОБГ, ЗДТГ, ХХААГ болон холбогдох байгууллагуудын 300 орчим төрийн албан хаагч 40 авто тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Б.Ганаа
Хөвсгөлийн 15 сумын 29 багт шүлхийн 18 голомт бүртгэгдээд байна |
Сэтгэгдэл бичих