Хөвсгөл аймаг урьдчилсан дүнгээр 5940533 толгой мал тоолууллаа
2021-12-28 16:17:33, 752

Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5940533 толгой мал тоолуулж улсад мал сүргийн тоогоор дахин тэргүүлж байна гэж Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Тодруулбал адуу 305519, үхэр 555803, тэмээ 2352, хонь 2882266, ямаа 2194593 толгойг тоолуулжээ.

Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын мал 3,9 хувь, Чандмань-Өндөр  сумын мал 3,5 хувиар тус тус буурсан бөгөөд бусад сумын мал өссөн байна.  Урьдчилсан дүнгээр Цагаан-Уул сум 494129 толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлж байгаа ажээ.

Б.Туяа 


Хөвсгөл аймаг урьдчилсан дүнгээр 5940533 толгой мал тоолууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0