Эгийн голын усанд боогдсон 200 үхрийг гаргах ажиллагаа үргэлжилж байна
2021-12-21 17:59:00, 642

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Шоолын-Ам гэдэг газарт  аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т иргэн Ц-ийн 200 үхэр  Эгийн голын усанд боогдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өчигдөр  14 цаг 17  минутад тухайн газарт  очиж 65 үхрийг гаргасан байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг  түр зогсоож өнөөдөр дахин  үргэлжлүүлж  байна.  Усанд боогдсоны улмаас 20 үхэр хорогдсон бөгөөд малчин иргэдийг гол нуурын ус гүйцэд  хөлдөөгүй байхад малдаа тавих хараа хяналтаа сайжруулж баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулан сэрэмжлүүлж байна.   

Б.Туяа 



Эгийн голын усанд боогдсон 200 үхрийг гаргах ажиллагаа үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0