Хөвсгөлийн 6 сумын 11 багт шүлхийн 16 голомт бүртгэгдээд байна
2021-12-21 17:39:36, 1558
Хөвсгөл аймагт энэ сарын 2-нд Бүрэнтогтох сумын нутагт шүлхийн голомт бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Хатгал, Цагаан-уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл гэсэн 6 сумын 11 багт шүлхийн 16 голомт бүртгэгдээд байна.
 
Голомт болон сэжигтэй бүсэд 571 өрхийн нийт 343852 толгой мал байгаагаас 200 өрхийн 2574 үхэр, 3141 хонь, 427 ямаа, нийт 6142 толгой мал өвчилж малын хорогдол гараагүй байна. Нийт өвчилсөн малын 41,9 хувь нь бод, 58,1 хувь нь бог мал байна Сүүлийн 24 цагт 533 толгой мал нэмж өвчилсөн байна.
 
Хөвсгөл аймагтай хил залгаа Булган аймгийн Баян-Агт, Бугат, Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Завхан аймгийн Их-Уул суманд гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн тул хил залгаа сумын малчин, иргэд онцын шаардлагагүй бол хүн, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулж байна.
Б.Ганаа


Хөвсгөлийн 6 сумын 11 багт шүлхийн 16 голомт бүртгэгдээд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0