“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт илтгэлийн уралдаан болно
2019-04-02 10:53:46, 1053
Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Хүүхэд хамгаалал өрхийн хөгжлийг дэмжих нэрлэсэн жил”-ийн хүрээнд “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт илтгэлийн уралдааныг аймгийн Нийтийн номын сантай хамтран зохион байгуулна. Тус уралдаан нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд хүүхэд хаана нь явж байна ? тэд эрсдэлд байна уу ? яагаад тэднийг хамгаалах ёстой вэ ? гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж улмаар эцэг эхчүүдийн анхаарлыг хандуулж, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой аж. Илтгэлийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид оролцох бөгөөд хөндсөн сэдвээрээ олон талт үзэл бодол байр суурийг харьцуулан анализ хийсан байх, тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгаа хийсэн, албан ёсны сүүлийн үеийн статистик тоо баримт болон бодит жишээнд тулгуурласан байх, эерэг хандлага, зөв дадлыг  уриалсан  агуулгатай байх шаардлагатай гэнэ.
  Б.Гантуяа 
 


“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт илтгэлийн уралдаан болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0