Статистикийн хэлтэс аймгийнхаа тоон үзүүлэлтийг анх удаа монгол бичгээр танилцууллаа
2020-04-23 15:53:07, 585

 Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс аймгийнхаа тоон үзүүлэлтийг монгол бичгээр анх удаа танилцууллаа.

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд Статистикийн хэлтсийн хамт олон монгол бичигт суралцаж эхэлсэн байна.

“Цаашид иргэдэд  хүргэдэг аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгыг кирилл монгол бичгээр хослуулан хүргэнэ. Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол. Тиймээс төрийн албан хаагч, хүүхэд, багачууд, залууст үндэсний бичгээ хичээнгүйлэн сайн суралцах хэрэгтэй” гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.

 

Б.Ганаа



Статистикийн хэлтэс аймгийнхаа тоон үзүүлэлтийг анх удаа монгол бичгээр танилцууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0