ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АНХ УДАА АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАВ
2018-05-28 10:39:29, 468

Хөвсгөл аймагт "Дэлхийн Хөвсгөл" англи хэлний хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд  Засаг даргын тамгын газраас аймгийнхаа төрийн албан хаагчдын дунд англи хэлний анхдугаар олимпиадыг зохион байгууллаа.
Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулан тэднийг гадаадад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий олимпиадад нийт 61 төрийн албан хаагч оролцжээ. Олимпиад бичгийн болон ярианы шалгалтаас бүрдсэн бөгөөд ярианы шалгалтыг тус аймагт ажиллаж буй АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд авсан байна. Нийлбэр дүнгээр Хилийн цэргийн 0257-р ангийн хилийн төлөөлөгчийн албаны уулзалтын ахлах ажилтан В.Хуяг тэргүүн байрт шалгарчээ.
Цаашид гадаад хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэх, боловсролын салбарын ажиллагсад, суралцагчдын гадаад хэлний боловсролын чадварыг ахиулах, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний ажилтнуудын гадаад хэлний хэрэглээний чадварыг сайжруулах, гадаад хэлний боловсролын түвшинг дээшлүүлж, хэрэглээний чадварыг сайжруулах зорилгоор хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.



ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД АНХ УДАА АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0