Санитол буюу гар ариутгагч уусан зөрчил гарчээ
2020-12-09 18:25:05, 3215

 Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт сүүлийн 2 хоногт иргэдээс 12 гомдол мэдээлэл ирүүлсэн бөгөөд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Гомдол мэдээллийг ангилбал гэр бүлийн хүчирхийлэл 4, гар утас болон бусад эд зүйлсээ хаясан 4 бүртгэгдсэн байна.  

Мөн өчигдөр нэг иргэн санитол буюу гар ариутгагч уусан зөрчил гарч тухайн иргэнийг эрүүл мэндийг байгууллагад хүлээлгэн өгч холбогдох арга хэмээг авч байгаа гэнэ.

Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон үед архи согтууруулах ундаа  хэтрүүлэн хэрэглэдэг иргэдэд  тавих хяналтыг сайжруулж аймгийн хэмжээнд баг сумын Засаг дарга нарт аймгийн Цагдаагийн газраас албан тоотыг хүргүүлэн ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн мэдээллээ.

Б.Ганаа

 



Санитол буюу гар ариутгагч уусан зөрчил гарчээ