УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 50,000 ширхэг амны хаалт, дагалдах хэрэглэлийг гардуулав
2020-12-07 22:04:13, 1371

Хөвсгөл аймгийн иргэдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар   50,000 ширхэг амны хаалт, хамгаалах хувцас, нүүрний хаалт зэрэг илгээснийг түүний ажлын албанаас Аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт гардуулан өглөө.

Коронвирүсний халдвараас сэргийлэхээр  эрсдэлт нөхцөлд ажиллаж буй аймгийн Онцгой  комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд болон сумдад амны хаалтыг  олгож байгаа юм байна. Тухайлбал  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт 15000 ширхэг амны хаалт, хамгаалах хувцас, нүүрний хаалт зэргийг ажлын албанаас хүлээлгэн өглөө.

 ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр “Эрүүл мэндийн салбарын хамт олонд хамгийн их хэрэгтэй байгаа амны хаалт болон шаардлагатай зүйлсийг өгсөнд баярлалаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нь багийн  эмч нарыг унаажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжтэй болгох тал дээр санаачлагатай хамтарч ажиллаж  ирсэн. Тухайлбал Мөрөн суманд  улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилга баригдаж байна. Тус эмнэлгийн барилгыг анх 2020 оны улсын төсөвт тусгуулсан бөгөөд үлдэгдэл санхүүжилт болох 4,1 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгуулж хүүхдийн эмнэлгийн барилга саадгүй баригдах боломжоор хангаж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө анхааран ажиллаж  байгаад баяртай байна” гэдгийг онцолж байлаа.

Б.Гантуяа 


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 50,000 ширхэг амны хаалт, дагалдах хэрэглэлийг гардуулав