Дархан-Уул аймгаас ирсэн 364 иргэнийг давтан шинжилгээнд хамруулна
2020-12-04 23:29:48, 500

Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймагт ирсэн 364 иргэнийг энэ сарын 8-ны дотор давтан шинжилгээнд хамруулна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

Дархан-Уул аймагт иргэдээс авсан түүвэр шинжилгээний үеэр гудамжинд явж байсан хүнээс коронавирүс илэрсэн учраас орон нутагт ирсэн иргэдийг яаралтай давтан шинжилгээнд оруулахаар болжээ. Мөн Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 12 сарын 2-ны өдрийн 39-р хурлын шийдвэрээр Хөвсгөл, Булган, Орхон аймгаас ирэх иргэдийг тодорхойгүй хугацаанд хүлээн авах боломжгүй болсон тул иргэдийг тус аймаг руу зорчих шаардлагагүй гэдгийг Шуурхай штабаас анхааруулж байлаа.

Б.Гантуяа 



Дархан-Уул аймгаас ирсэн 364 иргэнийг давтан шинжилгээнд хамруулна