Хөвсгөлд Улаанбаатар, Дарханаас 1600 орчим иргэд ирсэн байна
2020-12-02 19:05:33, 1280

Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийж  эрсдэлт бүс нутгаас иргэдээ татаж эхэлсэн энэ үед хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 Улаанбаатар хотоос 12 автобус, Дарханаас 8 автобус нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт  1600 орчим иргэд ирсэн байна.

Зорчин ирж буй иргэдийн  шинжилгээний дүгнэлтийг Цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан  оруулж байгаа гэнэ.

Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тус аймгийн 9000 гаруй иргэд орон нутагтаа ирэх хүсэлтээ Шуурхай штабт хүргүүлээд байгаа аж.

 


Хөвсгөлд Улаанбаатар, Дарханаас 1600 орчим иргэд ирсэн байна