2996 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ
2020-12-01 19:55:19, 429

Хөвсгөл аймагт бусад аймаг,эрсдэлтэй бүс нутгаас ирж буй иргэдээс асуумж судалгаа  авч бүртгэлжүүлэн шаардлагатай иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

Тус аймагт нэвтрэн орж буй  Намнангийн Ар, Рашаант,  Хүндэтгэлийн хаалга, Жаргалант сумын хяналтын постууд дээр  нийт  2996 хүнээс түргэвчилсэн оншлуураар  шинжилгээ авахад сөрөг гарсан гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.  

Хөвсгөл аймгийн 23 сумын Эрүүл мэндийн төв,  5 өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг гэсэн газруудад нийт 33 шуурхай утас  ажиллуулж  иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа ажээ.

Б.Гантуяа 



2996 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ