Халдвар илэрсэн газраас ирсэн 27 иргэний шинжилгээ сөрөг гарчээ
2020-11-18 18:39:28, 556

 Хөвсгөл аймагт Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ зэрэг "Ковид-19" халдвар илэрсэн голомттой бүс нутгаас ирсэн 27 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан байна.

Эрүүл мэндийн газар тус иргэдээс  асуумж судалгааг авч 14 хоногийн гэрийн тусгаарлалтад ажиглалт тандалтыг хийж байна. Иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хүнсний дэлгүүр, эмийн сан, ус авахаар явахдаа амны хаалт тогтмол зүүж байхыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Гантуяа 



Халдвар илэрсэн газраас ирсэн 27 иргэний шинжилгээ сөрөг гарчээ