Сэлэнгэ аймгаас Цэцэрлэг суманд ирсэн иргэнийг гэрийн ажиглалтад авчээ
2020-11-16 20:41:42, 3140

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр өдөр бүрийн 15 цагт сургалт мэдээллийг цахимаар хийж арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Коронавирүсний өвчлөл бүртгэгдсэн Улаанбаатар, Сэлэнгэ болон Дархан-Уул аймгаас ирсэн 81 зорчигчийн мэдээллийг цуглуулж, иргэдийг бүртгэлжүүлэн зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Мөн тус аймгийн Цэцэрлэг суманд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ирсэн 1 иргэнийг хяналтад аван гэрийн ажиглалтад авсан байна. Гэхдээ энэ нь урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглаж байгаа гэдгийг онцолж байлаа. Хамгийн гол нь иргэд баталгаат мэдээллийг түгээж байхыг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр анхааруулж байлаа.

Б.Гантуяа 

 



Сэлэнгэ аймгаас Цэцэрлэг суманд ирсэн иргэнийг гэрийн ажиглалтад авчээ