Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв баригдана
2020-11-15 21:11:27, 723

 Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирэх онд  улсын төсвийн  1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хавдрын эрт илрүүлгийн төв баригдана. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн 4 жилийн хугацаанд  Эрүүл Хөвсгөлчүүд аяныг санаачлан   мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ажиллуулж 6000 орчим хүнд үзлэг хийж 20 орчим хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулсан байна. Жилээс жилд нэмэгдэж буй хавдрын өвчлөлийг эрт илрүүлж оношлох нь чухал байгаа учраас  тус эмнэлгийг барих ажлыг санаачлан төсвийг нь улсын төсөвт тусгуулсан байна. Тус аймагт өнгөрсөн 5 жилийн байдлаар 1316 хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж 1017 хүн хавдрын улмаас нас барсан бөгөөд үүн дотор элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нийт нас баралтын 80 орчим хувийг эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд  2018 онд 689 хүн хорт хавдрын хяналтад  байсан бол 2019 онд 703 хүн болж 14 тохиолдлоор өссөн байна.

Б.Гантуяа



Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв баригдана