Хөвсгөл аймгийн хэмжээнд 44 пост ажиллаж байна
2020-11-13 20:41:01, 2285

Хөвсгөл Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгонд нийт 44 пост ажиллаж мэргэжлийн анги, байгууллагуудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөрөн сумын хэмжээнд 24 чиглэлд 47 алба хаагч  иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Зарим иргэд шалтгаангүй айл хэсэх, чөлөөтэй зорчих тохиолдол удаа дараа гаргаж байгаа гэнэ. Тус иргэдэд эхний удаа сануулах арга хэмжээ авч байна. Удаа зөрчил гаргаж буй иргэдэд хариуцлага тооцно гэдгийг  Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн анхааруулж байлаа.

Б.Гантуяа 



Хөвсгөл аймгийн хэмжээнд 44 пост ажиллаж байна