84 иргэнд аймаг хот хооронд нэвтрэх зөвшөөрөл олгожээ
2020-11-13 20:10:28, 1051

 Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас Бүх нийтийн бэлэн байдал зарласнаас хойш 27 тээврийн хэрэгсэл бүхий 84 иргэнд аймаг хот хооронд нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Тус иргэдийн ихэнх нь  хувийн болон албаны ажлаар ирсэн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорноговь, Архангай, Булган, Өвөрхангай зэрэг гадна аймгийн иргэд учраас нэвтрэх зөвшөөрлийг олгосон байна. Мөн гурил тэжээл, мах, хүнс татан авах иргэд, хүндэтгэх шалтгаан буюу буяны ажлаар явж буй иргэдийг нотлох бичиг баримтыг үндэслэн явах зөвшөөрөл олгож байгаа ажээ.

Б.Гантуяа 



84 иргэнд аймаг хот хооронд нэвтрэх зөвшөөрөл олгожээ