Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг бүртгэлжүүлж мэдээллийн сан үүсгэж байна
2020-11-11 20:25:34, 1358

 Хөвсгөл аймгийн Шуурхай штаб хуралдаж коронавирүсээс сэргийлэх ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэн төлөвлөв. Тус аймгийн хэмжээнд энэ сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Улаанбаатар хотоос Хөвсгөл чиглэлд ирсэн иргэдийг бүртгэлжүүлж мэдээллийн сан үүсгэж байна. Мөн хувийн унаагаар ирсэн иргэдийг Эрүүл мэндийн газрын 9561-2488 дугаарт холбогдон бүртгүүлж хамтын хүчээр халдвараас сэргийлэхийг уриалж байлаа. Хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийх, эмнэлгийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулж ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийхээр болов. Мөн зорчигч тээврийн хөдөлгөөнд хяналтыг чангатгаж эргүүл постыг тогтмол ажиллуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Б.Ганаа



Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг бүртгэлжүүлж мэдээллийн сан үүсгэж байна