Автомашингүй өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэнэ
2020-10-19 22:12:57, 1010

 Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор автомашингүй өдрийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулах оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ирэх лхагва гарагт тэмдэглэнэ.

Энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хөдөлмөрчид эрүүл амьдрал идэвхтэй хөдөлгөөнд нэгдэн алхдаг бол энэ жил алхаад зогсохгүй өөртөө мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тус аймаг 130 гаруй мянган хүн амтай бол нийт хүн амын 30 орчим хувь нь илүүдэл жинтэй төвийн таргалалттай, зүрх судасны өвчлөл өндөр байдаг гэсэн мэдээлэл байдаг нь хөдөлгөөний дутагдалтай холбоотой гэнэ. Иймээс иргэдийг хөдөлгөөний дутагдалд оруулдаг автомашинаас татгалзан эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг уриалж байлаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ өдрийг нэгэн зэрэг тэмдэглэх бөгөөд Мөрөн хотод өглөөний 10 цагаас өдрийн 16 цаг хүртэл төв замаар автомашин явах хөдөлгөөнийг хориглох гэнэ. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх алхалтыг  Чингүнжавын талбайгаас  зүүн тийш алхаж Нутгийн аваргууд спортын сургуулийн урдуур, Хүүхдийн номын өргөөгөөр хойш эргэн төв 4 замаас Соёмбо цогцолбор хүртэл хийх ажээ.

Б.Гантуяа 



Автомашингүй өдрийг 10 дахь жилдээ тэмдэглэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0