Хөвсгөлд 8960 хүн тун вакцин иржээ
2020-10-08 21:25:10, 1078

Хөвсгөл аймагт томуугийн 8960 хүн тун вакцин ирсэн байна. Энэ  сарын 6-наас эхлэн Мөрөн суманд тав хүртэлх насны хүүхдүүд, аймгийн хэмжээнд ахмад настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, эмнэлгийн ажилчдад хийж эхэлсэн байна. Тус вакциныг бага насны хүүхдэд эцэг эхийн зөвшөөрлөөр хийж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт  3,8 хувь нь  томуу томуу төст өвчин эзэлж байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэгсэд нийт эмчлүүлэгчдийн 3,4 хувийг эзэлж байгаа ажээ.

Б.Туяа 

 



Хөвсгөлд 8960 хүн тун вакцин иржээ