Хүүхдийн их эмч Д.Мягмар эрүүл мэндийн салбарт тасралтгүй 60 жил ажиллажээ
2020-10-07 19:12:15, 1685

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Хүүхдийн их эмч Д.Мягмар  Монгол Улсын Хүний Гавьяат эмч цол хүртсэн. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 60 жил тасралтгүй ажиллаж, аймгийн хэмжээнд хүүхдийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, олон мянган хүүхдийг аюулт өвчнөөс аварсан байна. Эрүүлийг хамгаалах үйлст бие сэтгэлээ зориулж, хүүхдийн өвчний эмчилгээ оношилгооны шинэ дэвшилтэт аргыг нэвтрүүлэн, залуу эмч мэргэжилтнүүдэд заах үйлсэд бүхнээ зориулсан чадварлаг эмч юм. Түүний эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, энэ сарын 5-нд Дандарын Мягмарт Монгол Улсын Хүний Гавьяат эмч цол хүртээсэн юм.

Д.Мягмар 1940 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. 1959 онд Улаанбаатар хотын Хүн эмнэлгийн техникумийг бага эмч мэргэжлээр, 1970 онд АУИСургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Одоо 80 настай боловч  Оточ эмнэлгийн их эмчээр ажиллаж байгаа ажээ. 

Б.Ганаа


Хүүхдийн их эмч Д.Мягмар эрүүл мэндийн салбарт тасралтгүй 60 жил ажиллажээ