Эмнэлгийн жолооч нарт "COVID-19" халдварын үеийн тусламж үзүүлэх мэдлэг олгов
2020-09-24 12:30:40, 555

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас сум дундын  эмнэлэг,  сумын  эрүүл  мэндийн  төвүүдийн  25  түргэн  тусламжийн  машины  жолооч   нарт "COVID-19" халдварын үеийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр түргэн тусламжийн машины бэлэн байдал, халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх,  яаралтай болон амилуулах суурь тусламж үзүүлэх мэдлэгийг олгох, чадавхжуулах зорилгоор онолын болон дадлага сургалтыг хамтатган хийсэн байна. Мөн түргэн тусламжийн машины бэлэн байдалд үзлэг хийж арга зүйн зөвлөгөө өгчээ. Хөдөө орон нутагт иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд түргэн шуурхай үйлчлэх,  "COVID-19" халдварын үед анхан шатны яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх мэдлэгтэй болсон нь жолооч нар өмнө нь сонсож байгаагүй шинэ мэдлэг, мэдээлэл байлаа гэдгийг сургалтад оролцсон жолооч нар онцолж байлаа.

.Ганаа



Эмнэлгийн жолооч нарт "COVID-19" халдварын үеийн тусламж үзүүлэх мэдлэг олгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0