Мобиком Корпорац Нэгдсэн эмнэлэгт 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав
2020-09-24 12:28:13, 762

 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Мобиком Корпорац  9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпорац нь “Хайр түгээе” болон “Хэрэглээг ухаалгаар” 2 төрлийн цэнэглэгч картаа худалдаанд гаргаж, эдгээр картын 5, 6-р сарын худалдан авалтын 10 хувийн орлого болох 9 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг гардуулан өглөө. Тодруулбал Ковид-19 халдвараас хамгаалах, бэлэн байдлыг хангах эм, эмнэлгийн хэрэгсэл, аппарат, 1000 амны хаалт, 1250 хос бээлий, когуляцийн аппарат зэрэг  тоног төхөөрөмжийг  хандивлав. Мөн Нэгдсэн эмнэлгийн  Чанар аюулгүй байдал, Дотоод хяналтын алба Мобикомын салбартай хамтарч "Эерэг хандлага- Эмчилгээний эхлэл" аяны хүрээнд нийт ажилчиддаа урмын үг мессежээр илгээж байгаа ажээ.

Б.Туяа 


Мобиком Корпорац Нэгдсэн эмнэлэгт 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0