Цагаан-Уул сумын тусгаарласан иргэдийн хөл хориог өнөөдөр буулгалаа
2020-09-10 13:13:44, 1118

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Цагаан-Уул суманд шуурхай ажлын баг ажиллаж Цагаан-Уул сумын иргэн Б-г 3 хүүхдийнх нь хамт сумын төвд, эхнэрийг Агар багт гэрт нь тусгаарласан. Тусгаарлалтын 6 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж хөл хориог өнөөдөр буулгалаа.

Тусгаарлалтын хугацаанд дээрх иргэдээс  ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд Баянзүрх, Цагаан-Уулд тарваган тахлын голомт идэвхтэй эрсдэлтэй байгааг тогтоосон байна. Иймээс ард иргэдийг дээрх 2 сумаас болон голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг Зооноз өвчин судлалын халдвар судлагч эмч Б.Баасандорж анхааруулж байлаа.

Б.Туяа 


Цагаан-Уул сумын тусгаарласан иргэдийн хөл хориог өнөөдөр буулгалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0