Зуны сувилалд 800 гаруй хүүхдийг хамруулжээ
2020-09-09 13:50:23, 480

 Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулах, гэрийн асаргаа сувилгааг сайжруулах зорилгоор 27 эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн зуны сувилал ажиллуулсан  байна.

Энэ үеэр нийт 823 хүүхдийг шар сүү, хар цай, ясны шөл, сүү, шилмүүстэй ваннд оруулахаас гадна наран шарлага, элсэн дээр тоглуулах зэргээр эмчилгээний сувиллын үйлчилгээг үзүүлж өдөр бүр уламжлалт бариа, массаж эмчилгээг хослуулан хийсэн байна. Үүний үр дүнд бага насны хүүхдийн дархлаа сайжирч улирлын томуу болон бусад өвчин эмгэгээс сэргийлэх боломж бүрддэг гэнэ. Дэлхийн зөн Хөвсгөл орон нутгийн байгууллагаас 12 суманд жил бүр хүнсний бүтээгдэхүүнээр хангаж дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг бөгөөд энэ жил сум орон нутгийн иргэд дэмжлэг үзүүлсэн байна.

Б.Ганаа



Зуны сувилалд 800 гаруй хүүхдийг хамруулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0