Дөрвөн алба хаагчийн 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусжээ
2020-09-09 11:55:15, 872

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хонин Уул заставын 4 алба хаагч ажлаа хийж яваад хил давсан байна. Алба хаагчдыг тусгаарлалтад авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хамар залгиурын арчдас авч сорьц илгээхэд шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Алба хаагчдын биеийн байдал хэвийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал алба хаагчид мөр хөөж яваад хил даван ОХУ-ын хилчидтэй таарсан ажээ.

Б.Гантуяа 



Дөрвөн алба хаагчийн 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0