25 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардууллаа
2020-09-09 10:29:45, 837

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний тасаг Тайванийн Хүүхэд Гэр бүлийг дэмжих сантай хамтран "Хүүхдэд ээлтэй нүдний кабинет төсөл" хэрэгжүүлж байна.  

Төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Нүдний тасагт Си Ай Ти компани 8 төрлийн 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ийнхүү хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор хүүхэд, нярай болон иргэдэд чанартай нүдний тусламж үйлчилгээг үзүүлэх, сум орон нутагт нүдний нарийн мэргэжлийн тусламжийг хүрч үзүүлэх боломж бүрджээ. Нүдний эмч М.Жавзандулам нь Тайваний Хүүхэд Гэр бүлийг дэмжих санд  төсөл явуулж дэмжигдсэн бөгөөд  орчин нүдний  тоног төхөөрөмжийг орон нутагт нэвтрүүлсэн анхны аймаг болж байгаагаараа онцлог юм байна.

Б.Туяа 



25 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0